Сонгууль бүр онцлогтой. Сонголт өөрөө түүхэн ул мөрийг аливаа улс орны түүхэнд үлдээдэг. Үүгээрээ ч ард түмний сонголт онцлогтой. Энэ удаагийн сонгууль 2 зүйлээр ялгаатай. Олон улсын нөхцөл байдлын хувьд цар талхын дараах, мөн дайны үеийн сонгууль. 2024 онд дэлхийн 60 гаруй улс сонгууль хийж байна.
Сонгууль ойртох тусам улс төрийн тогоонд халуу шатаж байна. Тэр тусмаа ирэх Даваа гаригт аль намаас хэн нь жагсаалтаа ахалж, хэн нь аль тойрогт өрсөлдөх талаар эцсийн цэгийг хатгах хүртэл олон зүйл өрнөхөөр байна. Хэн нь хэзээ гартаа байгаа нууц хөзрөө дэлгэж, хэн нь дэлгэсэн хөзөртэй нь хамт дэнчинд тавьсан бүхнээ алдахыг харахад хэдхэн өдөр дутуу байна гэж хэлж болно.
Энэ удаад бид АН-аас 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган,Орхоны 8 мандаттай энэ бүсэд хэн хэн өрсөлдөхөөр зэхэж буйг хүргэж байна
Ардчилсан намын хувьд тойргуудад нэр дэвших хүмүүсээ өнөөдрийн байдлаар хараахан эцэслэж чадахгүй байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчидтэй халз тулахаас зарим нэр дэвшигчид нь хойш суух хандлага байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн зардал, тойрог томорсон мөн 8 жил ялагдал хүлээж сөхөрсөн АН-ын гишүүдийн хувьд нэр дэвшигчдийг тодорхойгүй байдал орох гол нөхцөл шалтгаан болж байгаа гэх.
Тус тойройгт Н.Алтанхуяг намаа ахалж сонгуульд өрсөлдөөөр Хөвсгөлд аймагт ажиллаж буй. Тэрээр 2024 оны сонгуульд хэрхэн оролцох талаарх сэтгүүлчийн асуултад өнгөрсөн 1-р дүгээр сард хариулахдаа "Би намаасаа нэр дэвшинэ. Би намгүй болчихсон учраас л 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн. Би энэ намыг байгуулалцсан хүн учир энэ намаас дэвшинэ хэмээн хэлж байсан юм.Түүнтэй хамт 7 хүн уг тойрогт хүч үзнэ.
Булганчууд 2020 оны УИХ-ын төлөөллөө МАН-аас сонгосон бол орон нутгийн удирдлагаа Ардчилсан намд итгэж, хүлээлгэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Булган аймгийн засаг даргаар ажилласан Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ энэ удаад УИХ-ын сонгуульд хүч үзэхээр зэхэж буй. Түүнтэй хамт 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөж байсан Д.Өсөхбаяр, С.Гал-эрдэнэ нар нэр дэвшихээр яригдаж байна. Булганчууд залуу засаг даргадаа ам сайтай байгаа бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Булган аймаг руу чиглэсэн алсын хараатай олон бодлого шийдвэрүүдийг зоригтой барьж авч ажилласнаар чамлахааргүй амжилт үр дүн үзүүлсэн хэмээн үнэлэн дүгнэж байгаа аж.
Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэгт багтаж яваа юм.
Б.АРИУН-ЭРДЭНЭ

Д.ӨСӨХБАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан , Монголын жудо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ны дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Орхон -Чандмань” ХХК-ийн захирал Дорлигийн Өсөхбаяр энэ удаад 4-р тойрогт нэр дэвшиж буй. Тэрээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Булган аймагт нэр дэвшиж байсан бөгөөд жагсаалтын 4-өөр гарч ирсэн түүхтэй. Ардчилсан намын залуу лидерүүдын нэгт тооцогдож байгаа түүний хувьд Эрдэнэтийн унаган залуусын нэг ...

Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн ч орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан . Тэгвэл энэ удаад тус намаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Х.Мөнгөнхуяг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Эрдэнэбаатар, Х.Цэрэндолгор, Н.Байгальмаа, Ц.Чинбат, Н.Жавзанпагма нарын нэрс яригдаж буй. Энэ тойрогт АН-аас хоёр эмэгтэй нэр дэвших төлөвтэй байна.
Ардчилсан намын тухайд 4-р тойргийг өнгөрсөн 4 жилд АН эрх барьсан хамгийн таатай хоёр аймаг багтаж буйд олзуурхаж байгаа. Хөвсгөл, Булганы залуу дарга нар тойрогтоо нэр баасдахааргүй сайн ажиллаж иргэдээс гайгүй оноо авсан гэж харж буй. Тиймээс АН-ын зүгээас энэ тойрогт ихээхэн итгэл найдвар тээж байгаа.
Нэр дэвших эрхээ автал энэ бол таамаг дэвшүүлсэн нэрс гэдгийг нийтлэлийнхээ төгсгөлд онцолж байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/