Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна

Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас бага, дулаан байх төлөвтэй ч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох магадлалтай байна. Иймд ус ихтэй, гэнэтийн аадар борооны давтамж олон байх тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

 

Харин долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Иймд амралт, зугаалгын улирал эхэлсэн тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 

 

Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийг сайжруулж, эрэг орчмийн амралт, сувилал, аж, ахуйн нэгжүүдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжийг аюултай бүсээс нүүлгэхийг даалгажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу