Эрдэнэтчүүд энэ жил хоёр удаа наадамлана

Эрдэнэтчүүд энэ жил хоёр удаа наадамлана

Орхон аймагт энэ жил хурдан морины 2024 оны бүсийн уралдаан болох бөгөөд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх товийг өнөөдрийн хуралдсан засгийн газрын хуралдаанаар  батлав. 

Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадамтай хамтатган  наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтоолоо.Ингэснээр Орхончууд энэ жил хоёр удаа наадам хийнэ. Тодруулбал 7-р сарын 5,6 ны өдрүүдэд Баян-өндөр сумын 30 жилийн ойн баяр наадам болох бөгөөд энэ хугацааг өөрчлөж 7-р сарын 10,11 ны өдрүүдэд тэмдэглэх саналыг хүргүүлэхээр болсон байна.

Энэ жилийн тухайд Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долоодугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд,мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгасан байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу