Л.Оюун-Эрдэнэ: Нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа

Л.Оюун-Эрдэнэ: Нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа

Намууд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгвэл МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та бүхэнд Шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн ТҮҮЧЭЭ болохыг ерөөе. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ. Энэ утгаараа  нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв.

Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм. Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж, хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна" гэжээ.

Б.Бат-эрдэнэ: ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА ӨРСӨЛДӨНӨ.

Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт тогтвортой хөгжлийг бий болгож, ёс зүй,хариуцлагыг эрхэмлэн, иргэд сонгогчдынхоо хүсэл, зорилгыг дээдлэн хамтран зүтгэгчид,хамт олноо манлайлж хичээн ажиллах болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу