Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай өнөөдөр ОБЕГ-аас хэвлэлийн хурал зохион байгуулж, хөдөө орон нутагт аялахдаа анхаарах зүйлсийг нэрлэлээ.
ОБЕГ "Монгол орны хэмжээнд 6, 7, 8 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орохоор байна.
Нийслэл болон аймаг, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй Онцгой байдлын байгууллагаас Шуурхай Штаб байгуулагдан ажиллаж байна.
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг тодотгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтүүдийг хийх, үерийн үед ажиллах хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангах чиглэлийг нийслэл болон аймаг, орон нутгийн онцгой комисст өгч байна" гэж ярилаа.
















СЭТГЭГДЛҮҮД /0/