Жирэмсэн эмэгтэй шаардлагатай тоогоор шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой

Жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа шүдээ хэдэн ч удаа эмчлүүлэх боломжтой бөгөөд ЭМД-ын сангаас төлбөрийг бүрэн хариуцдаг байна. Энэ талаар мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд:

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулсан. Эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсан.

Тэгвэл жирэмсний хяналтын багцыг шинэчилж, харьяа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг 60,000 төгрөгөөр, мөн тухайн жирэмсэн эхийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр болсон. Харин энэ жилээс мөрдөгдөж буй Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс баталсан ЭМДС-аас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор жирэмсэн эмэгтэй төрөх хүртэлх хугацаандаа бусад даатгуулагчын алил гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой байсныг шаардлагатай бол түүнээс дээш тооны шүдээ эмчлүүлэх боломжтой байхаар зохицуулсан гэв.

Жирэмсний үеийн тусламж, авах гэж буй иргэн ЭМД-аа тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

“ЭМДС"-аас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэж бий. Энэ нь даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ юм. Иргэн, даатгуулагч нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт даатгуулагч иргэд дараах үүрэг оролцоог хангасан байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх
  • Өөрт тохирсон насны багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах
  • ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаас сонгон үйлчлүүлэх
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.