Нас ахих тусам нурууны өвчин ихэсдэг

Олон шалтгаанаас үүдэж нуруу өвдөхөд хүрдэг. Тодруулбал, амьдралын янз бүрийн шалтгааны улмаас бага наснаасаа хүнд юм өргөж, хөдөлмөр эрхэлсэн нь нурууны суулт өгөхөд нөлөөлдөг байна. Түүнчлэн хөдөлгөөний дутагдал, биеийн хүчний ажил, хүнд зүйлийг буруу техникээр өргөх, ачааллыг буруу өгснөөс мөн нурууны эмгэг үүсдэг. Ялангуяа залуучууд нуруу өвдөж байна гэдэг нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй. Байнгын нэг хэвийн байрлалд суугаа ажил эрхэлдэг тохиолдолд нуруу өвдөх магадлал ихэсдэг. Түүнчлэн нурууны өвчнийг мөн насжилтын өвчин гэж үздэг аж. Нас ахих тусам нурууны өвчин ихэсдэг байна. 

Нурууны суулт хэрхэн үүсдэг вэ 

Хэт хүнд юм өргөхөд нуруунд хэвийн хэмжээнээс хэд дахин их ачаалал өгснөөс болж сүүлдээ ямар ч ачаалал даах чадамжгүй болдог. Үүнийг суулт өгөх гэж нэрлэдэг байна. Нуруунд хэт их ачаалал өгөөд хэсэг амарсны дараа диск буцаад байрандаа эргээд ордог. Эсвэл эсрэгээрээ ямар ч чадамжгүй болох үзэгдлийг суулт үүссэн гэж тодорхойлдог. Суулт үүссэний дараа буюу шим тэжээлийн өөрчлөлтөд орсон нуруу эргээд өмнөх шигээ эрүүл диск болох боломжгүй. Тиймээс нурууны дискэнд өөрчлөлт орсон хүмүүс суултаа ахиулахгүй, дахин суулт өгөхгүй, нуруунд ачаалал үүсгэхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Тухайлбал, жингээ барьж, хэт урт хугацаагаар удаан суухгүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж заншсанаар нурууны суултаа ахиулахгүй байх боломжтой. Нуруу ямар нэгэн шалтгаанаар жилээс жилд муудаж, хөгшрөлтийн процесс явагддаг эрхтэн аж. Үүнтэй холбоотойгоор хөгшрөлт явагдах процессийг удаашруулах нэг арга нь дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх юм.

Оношилгоо ба эмчилгээний арга

Нуруу өвдөх зовиур хүн бүрд харилцан адилгүй байдлаар илэрдэг. Юун түрүүнд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж дискний гаралтай байна уу, булчингийн өвдөлт байна уу, нурууны холбоос  эдүүдийнх юм уу гэдгийг оношлуулах хэрэгтэй. Үнэхээр нурууны гаралтай өвдөлт бол дэс дараатайгаар төлөвлөж, эмчилдэг аж. Эхлээд оношоо тодруулна, дараа нь эмчилгээгээ төлөвлөдэг байна. Ингэхдээ эхлээд эмийн эмчилгээ, физик эмчилгээ буюу хэсэг газрын дулааны болон бариа массаж, булчин суллах эмчилгээ, зориулалтын дасгалуудыг хийнэ. Бүр цаашилбал цүлхийсэн нугасаа шахаж, мэдрэлийн ёзоороо шахсан бол тариа хийх зэргээр эмчилдэг байна. 

Нурууны өвчлөлийн хувьд хүн өөрөө жингээ зохистой хэмжээнд барьж, өдөр бүр 2-3 удаа 5-10 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, нуруунд хал балгүй ажил хийх юм бол өвдөхгүй байх боломжтой. Гэхдээ нас ахихын хэрээр нурууны яс өөрчлөлтөнд орж байдаг. 35-аас 40 насны хүмүүсийн нуруу ерөнхийдөө өөрчлөлттэй болж эхэлдэг. Холбогч эдүүд нь хатуурч, диксний, үений хөгшрөлтүүд явагддаг. Тиймээс 35-40 наснаас дээш нурууны урьдчилан сэргийлэх үзлэгт ороход буруудахгүй. Нурууны наалт, тос, эм бол бүгд л өвчин намдаах эмчилгээ юм. Нурууны гаатай наалт гэхэд хэсэг газрын үрэвслийг намжаах, өвдөлт намдаахаар хүмүүс эдгэчихсэн юм шиг эндүүрдэг байна. 

  • Гаднаас нь ерөнхий байдлыг нь хараад хазайлтыг тодорхойлж болно.
  • Рентген шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно.
  • Нурууны зураг авахаас гадна шаардлагатай үед MRI-гaap нурууны эмгэгүүдийг оношлодог.
  • Хэрэв нурууны ясанд гүнзгий өөрчлөлт гарсан дискнүүдийн хоорондын эвэрхий үүссэн тохиолдолд мэс засал хийдэг. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.