Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -3°
  • USD 3596.40
  • EUR 4023.83
  • CNY 538.22

А.Түвжинжаргал: МАН дотор "ШИНЭ ФРАКЦ" үүсгэнэ

Эрх баригч МАН-д нэгэн шинэ фракц мэндэлсэн тухай өнөөдөр тус намын гишүүн ИТХ-ын төлөөлөгч А.

А.Түвжинжаргал: МАН дотор "ШИНЭ ФРАКЦ" үүсгэнэ
А.Түвжинжаргал: МАН дотор "ШИНЭ ФРАКЦ" үүсгэнэ · Зураг: ErdenetLife.mn

Эрх баригч МАН-д нэгэн шинэ фракц мэндэлсэн тухай өнөөдөр тус намын гишүүн ИТХ-ын төлөөлөгч А.Түвшинжаргал мэдэгдлээ. Тус фракцийг тэрээр өөрөө ахлах бөгөөд  МАН дахь шударга бус зүйлийн төлөө тэмцдэг гишүүд нэгдэн нийлж байгуулсан гэж онцлоод тус фракцид нэгдэхийг намын гишүүддээ уриаллаа.

МАН доторх дотоод хагарал ийнхүү үүцээ задлаж эхэлснийг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үер намын гишүүд ил гаргав  Ил далдаар мөнхийн өрсөлдөж байдаг Д.Батлут ба түүний нөхөд нөгөө талаас  Д.Батлут ба түүний эсрэг бүлгийн өрсөлдөөн идэвхжиж эхэлснийг энэхүү үйл явдал харуулж байна. А.Түвшинжаргал нам дахь өөрийн байр суурь, эрх мэдлийг авч үлдэхийн тулд залуусаа нэгтгэх, цаашлаад мөнхийн дайсан мэт болж хувирсан Д.Батлутийн бүлгээс гишүүд “урвуулах” үйл ажиллагааг энэ фракциараа дамжуулан хийж мэдэх юм. Цаашлаад намын дарга Д.Батлут-ийгаа орон нутгийн сонгуулиар  тонгорохоор бэлдэж байж болзошгүй гэж хардаж буй....

А.Түвшинжаргал: Манай нам орон нутгийн сонгуулийн өмнө өндөр үнэ төлж судалгааны баг ажиллуулсан юм. Уг санал асуулгаар миний бие болоод нэр дэвшихээр бэлдэж байсан намын олон гишүүдийг санал асуулганд хүмүүст танигдалт байхгүй байна гэх хачин инээдтэй үндэслэлээр нэр дэвших боломжгүй болгосон энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа болсон гэж бид хардаж буй. .Багийн засаг даргаас эхлээд бүх шатанд ажилласан намайг багийн маань иргэд  танихгүй байна гэдэг бол зүгээр инээдэм л дээ. Манай намын дарга Д.Батлут маш буруу бодлого барьж ажиллаж байна гэж харж байгаа. 2020 онд нэр дэвшээд ялагдал хүлээсэн олон гишүүдийг энэ сонгуульд дахин нэр дэвшүүлсэн байна лээ. Орхон аймгийг сүүлийн жилүүдэд өөрийн толгойгоор удирдсан Засаг дарга байгаагүй гээд хэлэхэд хилсдэхгүй.  Хатуухан хэлэхэд намын дарга Д.Батлутын шийдвэрээр бүх ажил явагдаж байсан. Намын даргын дарамт, шахалтыг хэлтэс, агентлагт ажиллаж буй дарга нар бүгд мэддэг. Би ч энэ зүйлийн эсрэг явснаар ажлаа өгсөн хүн. 

Ардын намын дотоод ардчилал алга болсон энэ бүхэн Д.Батлут гэдэг хүнтэй шууд холбоотой.

 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.