СЕХ: Горилогчийн постыг дэмжиж шэйрлэхэд бүртгэж, торгохгүй

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ


-Нэр бүхий хуульч хувийнхаа хаягаар дэмжиж байгаа хүнийхээ постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, үгүй бол 5 сая төгрөгөөр торгуулах юм байна гэсэн агуулгаар ярьсан. Үнэн үү?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Цахим орчинд бусдыг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр өөрийн байр сууриа илэрхийлэх, хэн нэгний постыг шэйрлэхийн тулд аль нэг байгууллагад бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй. Энэ бол худал, төөрөгдүүлсэн мэдээлэл. Ер нь энэ мэдээллийг хийж байгаа хүн яг энэ  мэдээлэл хүргэсэн сувгаараа дамжуулж залруулга хийх нь зөв байх. Сонгуулийн хууль тогтоомжийг өөрөөр тайлбарлаж байгаа эсхүл сонгогчдыг төөрөлдүүлсэн, худал мэдээлэл өгч байгаа бол хуульд заасан хариуцлага бий гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Ер нь цахим хаягийг бүртгүүлэх тохиолдол бий юү?

-Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам нийтэд нээлттэй байгаа. Нэр дэвшигч өөрийнхөө цахим хуудсыг эсхүл нам цахим хуудсаа бүртгүүлж болно. Түүнчлэн нэр дэвшигч өөрийнхөө болон ухуулагчийнхаа фейсбүүк пэйжийг сурталчилгаанд ашиглана гэж үзвэл бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх ёстой биш, бүртгүүлж болно. “Сонгуулийн сурталчилгаанд би энэ пэйжээ ашиглана” гэж үзвэл бүртгүүлж болно л гэсэн үг. Түүнээс иргэд хэн нэгний пост, контентыг шэйрлэхийн тулд бүртгүүлэх ёстой гэсэн журам байхгүй, бүх фэйсбүүк хэрэглэгчид л бүртгүүлэхгүй бол торгуулна гэсэн юм ярьж байгаа нь огт ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэдгийг дахин хэлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.