ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

ЖЕНЕВ, 2024 оны зургаадугаар сарын 6 /VOA/. Мексикт шувууны томуугийн H5N2 вирусээр халдварласан хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ лхагва гарагт мэдэгджээ. 

 

Халуурах, амьсгал давчдах, гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байсан өвчтөн дөрөвдүгээр сарын 24-нд нас барсан бөгөөд тэрбээр “шувууны аж ахуй болон бусад амьтадтай ойр байгаагүй” боловч “архаг хууч эмгэгтэй байсан” гэж ДЭМБ мэдээлжээ.

 

Мексикийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, 59 настай өвчтөнийг Мехико хотын эмнэлэгт хүргэгдсэний дараа вирусний халдвар авсан нь батлагдсан талаарх мэдээллийг ДЭМБ-д тавдугаар сарын 23-нд хүргүүлжээ. ДЭМБ-аас мэдэгдсэнээр, шувууны томуугийн A хүрээний H5N2 вирусний халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан өвчтөн нас барсан дэлхийн анхны тохиолдол энэ болжээ.

 

Уг өвчтөн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа хэдий ч тус улсын шувууны аж ахуйд H5N2 вирусээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, гуравдугаар сард Мичоакан мужийн шувууны аж ахуйд H5N2 халдварын тохиолдлууд илэрч, Мекико мужид мөн дэгдэлт бүртгэгдсэн байна.

 

Гэхдээ хүн халдварласан тохиолдол болон шувууны аж ахуйд бүртгэгдсэн тохиолдлуудын хооронд одоогоор ямар нэгэн холбоо хамаарал тогтоогдоогүй тул хүмүүст учрах эрсдэлийг “бага” гэж ДЭМБ-ийн шинжээчид үзэж байгаа ажээ.

 

Үүнээс гадна шувууны томуугийн өөр хувилбар болох H5N1 нь АНУ-ын саалийн үнээний дунд олон долоо хоногийн турш тархаж, хүмүүсийн дунд цөөн тооны тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ эдгээр тохиолдлын аль нь ч хүнээс хүнд халдварлаагүй, харин үхрээс хүнд халдварласан гэж эрх баригчид мэдэгдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%