Цаг агаар: Зургаадугаар сард орох хур тунадас

Цаг агаар: Зургаадугаар сард орох хур тунадас

Зургаадугаар сард орох хур тунадас: 

  • 14, 15-ны өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын маягтай,
  • 16-наас баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 20-нд нутгийн хойд хэсгээр,
  • 21-нд нутгийн баруун хагаст,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Эдгээрээс 18, 19, 20-ны өдрүүдэд орох бороо хамгийн удаан үргэлжлэх төлөвтэй буюу төвийн аймгуудын нутгаар нэлээд үргэлжилж суусан маягтай орно.

Мэргэжлийн хэлээр яривал өндрийн циклон үүснэ. Өөрөөр хэлбэл үүлэн хуйлраа үүсэж эргэлдэнэ гэсэн үг.

Төвийн аймгуудын нутгийн хөрс чийгтэй болсон учраас орсон бороог шингээх чадвар багассан байгаа. Тиймээс төвийн бүс нутгаар орох бороо ч үерийн аюул дагуулах эрсдэлтэй байгааг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ. 

Гэнэтийн усархаг аадар бороо, аянга цахилгаан нөөлөг салхины аюулыг үргэлж дагуулж явдаг. Энэ үзэгдэл илүү эрчимтэй ажиглагдах төлөвтэйг тэрбээр нэмж хэлсэн юм. 

Нөөлөг салхины үзэгдэл:

  • 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар,
  • 21-нд зарим газраар,
  • 22, 23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед 24 метр секунд хүрч сэрүүснэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу