Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдлаа

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа алдсан талаар Ардчилсан Нам(АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж "Монгол төрийн сонгууль эхлээд долоо хонож байхад та бүхэнд эмгэнэлтэй мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Ардчиллын нэгэн од, ард түмний нэгэн төлөөлөл, бидний эрхэм ах, журмын нөхөр бусдын гарт амь насаа алдлаа. 

Энэ удаагийн сонгууль нь төрийн их дарамт шахалт, тагнаж чагнах гээд байж болох бүх дарамт дор үргэлжилж байна. Төрийн сонгууль өнөөдөр монгол хүний амь насанд тултлаа дарамт шахалтад дор явж байгааг та бүхэнд мэдээлье.

Өчигдөр АН-ын эрхэм журмын нөхөр, Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, Сант сумын АН-ын дарга, Сант сумын морин спорт уяачдын холбооны дарга, Сант сумын хүндэт иргэн, сонгуулийн бүтцийн нэгэн эд эс болсон сонгууль эрхэлсэн байгууллагын анхан шатны дарга иргэн Б.Б урд шөнө 22:00 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа.

Иргэн Б.Б-н ар гэрийнхэнд ардчиллын төлөө зүрх нь цохилдог 200 гаруй мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс, нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.