ХЭҮК: Монгол Улсын иргэд аль ч нам улс төрийн эвслийг дэмжих, үзэл бодлынхоо төлөө итгэл үнэмшилтэй байж, байр сууриа илэрхийлэх эрхтэй

УИХ-ын сонгуультай холбогдуулан хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах асуудлын талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ХЭҮК сонгуулийн үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хоног өнгөрлөө. 

Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээлэл, ялангуяа овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна.

Регистрийн дугаар хүний хувийн мэдээлэлд хамаардаг. Тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, гаргаж авах боломжтой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд зөвлөж байна. 

Нөгөө талаар хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүй, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиллаж буй хүмүүс хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй байхыг зөвлөж байна. Хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан улс төрийн эрх, эрх чөлөө. Сонгуулийн үр дүн, аль нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгох нь иргэний эрх юм. 

Энэ эрхээ эдлэх, шийдвэр гаргахад намуудын улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого чухал байдаг. Монгол Улсын иргэд аль ч нам улс төрийн эвслийг дэмжих, үзэл бодлынхоо төлөө итгэл үнэмшилтэй байж, байр сууриа илэрхийлэх эрхтэй.

Аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг дэмжсэний төлөө хэн нэгэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах хууль бус ажиллагаа явуулахыг хориглодог. 

Тиймээс нам, эвсэл, нэр дэвшлийн сонгуулийн штабт ажиллаж буй иргэд бусдын улс төрийн эрх, эрх чөлөө үзэл бодолтой байх эрхийг хүндэтгэхийг зөвлөж байна" гэв. Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.