ЦУОШГ: Наадмын өдрүүдэд бороотой байна

ЦУОШГ: Наадмын өдрүүдэд бороотой байна

Баяр наадмын өдрүүдийн цаг агаар төлөв байдлыг Ус цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Энэ талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Долоодугаар сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температурын хувьд, өнөө маргаашдаа ихэнх нутгаар халах ч 11-нээс эхлэн ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. 

Эрдэнэт хотын тухайд баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн бороотой байа бөгөөд ихэнх өдрүүдэд өдөртөө 21-27 хэмийн дулаан байна 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу