Сэрэмжлүүлэг: 17 настай хүү тогтоол усанд сэлэх гэж ороод амь насаа алджээ

 /2024.07.09/ өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон дуудлага ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй усанд сэлэх гэж байгаад осолдож нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд,

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
  • Баталгаат зам гүүрээр зорчих
  • Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.