ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 47 амралт, сувилал

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 47 амралт, сувилал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт гарсан. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын хөнгөлөлтийн үнэд өөрчлөлт орсон тухай мэдээллийг ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр,“ЭМДҮЗ-ийн шинээр батлагдсан тогтоол хэрэгжилтийнхээ түвшинд явж байна. Уг тогтоолд сувиллаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний оношийн хамааралтай гурван бүлгийг шинэчлэн баталсан. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээний хөнгөлөлт 260 мянга, сувиллаас үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж үйлчилгээ 416 мянга, сувиллаас үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ 414 мянган төгрөгийн хөнгөлөлттэй байхаар өөрчлөлт оруулсан" гэв.

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр жилд нэг удаа сувиллаас тусламж үйлчилгээ авах боломжтой.

Даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт:

 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу