C°/C°
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдаанаар орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Жанболат, гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Ганзориг, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч С.Энхтүвшин, ГХБХБГ-ын дарга Д.Цолмон, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга М.Мөнхбаяр нар ажиллахаар баталсан бөгөөд орон нутгийн сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ны Баасан гарагт болох юм.
Мөн тус хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 287.1 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 273.3, төсвийн хэмнэлтийг 13.7, давсан орлогыг 9.6 тэрбум төгрөгөөр баталсан бол орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн 2023 оны жилийн эцсийн дүнг 630,9 тэрбум төгрөгөөр баталлаа.
Цаг үеийн шаардлагаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал 2024 оны төсөвт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргаснаар тус хуралдаанаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төслийг улсын магадлангаар хянуулсан дүнгээр нэмэгдүүлж болон бууруулж төсөвт зохицуулалт хийлээ.
СЭТГЭГДЛҮҮД /0/