Улаанбаатар-Шар хөтөлийн чиглэлийн  эхний 10 км авто замын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар-Шар хөтөлийн чиглэлийн  эхний 10 км авто замын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замын эхний 10 км-ыг тавиад эхэлсэн гэж Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.

Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд зориулж  улсын төсвөөс найман тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна.

Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасч 280 км зорчих боломжтой юм. Энэ нь Улаанбаатраас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй юм.

Тус замыг улсын төсөв болон  Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барина.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу