Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосон билээ. Хуулийн дагуу энэ сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тэгэхээр аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм. Улмаар санал хураалтыг аравдугаар сарын 11-нд Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт явуулах юм. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд хэрэгжүүлсэн хуулийн дагуу мажоритар тогтолцоогоор явуулж байгаа. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу