Хойд бүсэд МАН олонхи болж Хөвсгөл, Булганд АН ялагдал хүлээв

Хойд бүсэд МАН олонхи болж Хөвсгөл, Булганд АН ялагдал хүлээв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль болж өндөрлөлөө.

Энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд МАН 14, АН 7 аймагт ялалт байгуулжээ. Тодруулбал, Ховд, Говь-Алтай, Төв, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад Ардчилсан нам ялалт байгуулж бусад аймагт Монгол Ардын Нам олонх болсон байна.

Өнгөрсөн 4 жилд ялагдал хүлээж АН-аас засаг барьж байсан Хөвсгөл,Булган аймгуудад МАН ялалт байгуулав 

Хөвсгөл аймаг 41 мандаттайгаас 26 МАН авсан бол 15 суудлыг АН авч чаджээ.

Харин Булган аймагт ганцхан суудлын зөрүүтэй ялалт байгуулав 

Булган 29 мандаттай 15 суудлыг МАН авсан бол 14 суудлыг АН авч чаджээ. Энэ удаад Булганчууд АН-ыг дэмжсэнгүй. Хамгийн хачирхалтай нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж буй С. Ариун-эрдэнэ Булган аймгийн Хутаг өндөр суманд ялагдал хүлээжээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу