Үндсэн агуулга руу шилжих
Ням, 2026.10.18
Орхон -13° / -3°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийг баталсан.

I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна · Зураг: ErdenetLife.mn

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийг баталсан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал,  2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.

Нийслэлд I-II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин орон нутгийн I-II ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм. Тэгвэл нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр  сарын 17-ныг дуустал амарна.

Нийслэлд  VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт  нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.

Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм. Тэгвэл орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал тус тус амарна гэдгийг албаныхан мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.