C°/C°
НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Эдгээр тогтоолын төслүүдэд 2025 онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Тухайлбал, “Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж замын хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр авто машинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэж байгаа юм.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108000₮,
- “Лексус 570” 188100-аас 564300₮,
- “Портер” 30000-аас 75000₮,
- “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.
СЭТГЭГДЛҮҮД /0/