ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл залилан байж болзошгүй байна

ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл залилан байж болзошгүй байна

"Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана" гэх хуурамч мэдээлэл их байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, сүүлийн үед цахим сүлжээнд "БНХАУ-ын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч эхэллээ, сургуулиудад хүүхэд зуучилж сургана" гэх хуурамч зар мэдээлэл нийтлэгдэж байна. Монгол Улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй, жил бүрийн гуравдугаар сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө Монгол Улсад томилолтоор ажиллуулж, биечлэн сурагч элсүүлдэг болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл бөгөөд хууль бусаар ашиг олох зорилго бүхий залилан байж болзошгүй тул сэрэмжтэй байхыг эцэг, эхчүүдэд санууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу