Орхон аймагт сүү хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 739 сая төгрөг зарцуулж байна

Орхон аймагт сүү хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 739 сая төгрөг зарцуулж байна

Орхон аймгийн төрийн өмчийн 17 сургууль 2024 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн гал тогооны түрээсийн гэрээг дуусгавар болгож 100% өөрийн хүчин чадлаар үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Түрээсийн гэрээг дуусгавар болгож сургууль өөрөө бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэгжүүлж эхэлснээр хоолны нэр төрөл нэмэгдэж, илчлэг шимт чанар сайжирсан байна.

Аймгийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 11300 сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны төсөв нэмэгдсэнээр 5 бүлэг хүнсийг зохистой харьцаагаар өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас дунд бүлгийн 6-9 дүгээр ангийн нийт 8300 сурагчдад "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хүрээнд аймгийн төсвөөс 793,0 сая төгрөгийг шийдвэрлэж 1 дүгээр сарын 20-ноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

"Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчдын хичээлийн идэвх, оролцоо сайжирсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу