Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -3°
  • USD 3596.40
  • EUR 4023.83
  • CNY 538.22

Багш, ажилтанд сар бүр 172 мянган төгрөгийн хоолны мөнгө олгоно

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр хоолны зардал болгож 107.

Багш, ажилтанд сар бүр 172 мянган төгрөгийн хоолны мөнгө олгоно
Багш, ажилтанд сар бүр 172 мянган төгрөгийн хоолны мөнгө олгоно · Зураг: ErdenetLife.mn

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр хоолны зардал болгож 107.5 мянгаас 172 мянган төгрөг олгохоор болжээ.

Тодруулбал, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр 172 мянган төгрөгийг хоолны зардалд олгох бол орон нутаг дахь багш, ажилтнуудад сар бүр 107.5 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.  Нийслэлийн багш, ажилтнуудад олгох хоолны зардал нэг өдрийнх нь 8000 төгрөг  бол орон нутгийн багш, ажилчдад олгох хоолны зардал өдрийнх нь 5000 төгрөг аж.

Үүнд нийт 2464 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагын 88.6 мянган багш, ажилтан хамаарна гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ. Энэхүү хоолны нөхөх төлбөрийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн олгохоор шийдвэрлэжээ. Зардлыг энэ жилийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийн шийдвэрлэсэн байна.

Боловсролын яам нь өнгөрсөн хугацаанд Боловсрол соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран эл асуудлаар хэлэлцээр хийж байсан бөгөөд ийн шийдвэрлэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.