Хөх сувд 2025" мөсний баяр өнөөдөр эхэллээ

Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том эвент “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхэлнэ.


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл илэрхийлэх “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг 24 дэх жилдээ зохион байгуулна. Зохион байгуулах ажлын баг хуралдаж төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллах юм. 10 хоногийн турш үргэлжлэх энэхүү баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил сар шинийн баяртай холбогдуулан хугацааг 14 хоногоор урагшлуулсан байна.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар “Мөсний баяр” хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.

Харин 2001 оноос “Мөсний баяр”-ын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.

Өнгөрсөн жилийн “Хөх сувд-2024” мөсний баярт дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин оролцжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.