Бага ангийн сурагчид есөн төрлийн хичээл үздэг болно"

Бага ангийн сурагчид есөн төрлийн хичээл үздэг болно"

Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Мөн үеэр тэрээр бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг шинэчилж байгааг асуудалд тайлбар хэлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр нэг, хоёрдугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гаргаж, сурах бичгийн тохирцыг нь тааруулах ажлыг хийж байна. Ингэснээр, бага ангийн сурагчид есөн төрлийн хичээл үзэхээр тоог нь цөөрүүлсэн. Хоёрдугаар ангиас нь унших бичгийн хичээл, гуравдугаар ангиасаа англи хэл үзнэ, компьютерын ухаан орж эхэлнэ. Шинэ хөтөлбөр, сурах бичиг боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байгаа. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги болон 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг хийж эхэлнэ. Бага сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлсний дараа дунд сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлнэ. Хими, физик, математик, биологийн хичээл заавал орно. Бага сургуулийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг нь амин сүнс нь байдаг. Тиймээс сурах бичгийн зургийг мэргэжлийн монгол зураачдаар зуруулахаар төсвийг нь шийдэж байгаа. Өнөөдөр туршилтаар тохирцыг нь харж 27 сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын явцад сурах бичгийн зургийг интернэтээс татсан тохиолдол гарсан байсан. Цаашдаа энэ асуудал байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн бүтээлийг ашиглана. Агуулгын хувьд ажиглах, унших дасгал түлхүү орж ирнэ" гэв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу