БНСУ-д 77 хоногийн хугацаатай шалгалт, баривчилгаа хийнэ

БНСУ-ын Хууль зүйн яамаас хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэдийг саатуулж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь буцаах арга хэмжээ авах болсноо өчигдөр мэдэгджээ. Энэ удаа таван байгууллагын хамтарсан баривчилгааг дөрөвдүгээр сарын 14-нөөс зургадугаар сарын 29 хүртэл нийт 77 хоногийн турш хийхээр болсон байна.  

БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах таван жилийн (2023-2027) төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд 2024 онд баривчилгааны сарыг зарлаж, хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг саатуулан нутаг буцааж байсан. Тэгвэл энэ жилийн баривчилгааг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ. Энэ удаагийн баривчилгаанд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын албан хамтран ажиллахаар болсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.