C°/C°
Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, 104 жилийн яруу алдрын түүхт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Тус сургууль нь Зэвсэгт хүчний шинэ үеийн чиг хандлагад нийцүүлэн офицер бэлтгэхээс гадна, энхийг сахиулах ажиллагаанд оролцох олон улсын сургалтуудыг зохион байгуулж, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн нэн хэрэгцээт хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлж, ирээдүйн цэргийн ажиллагааны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд анхааран, удирдлага, офицер, ахлагч, сонсогч, оюутан сурагчдын нийт 3000 орчим бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба нарын удирдлагууд, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, генерал, офицер, алба хаагч, сонсогчид оролцлоо
Батлан хамгаалахын сайд Д.Батлут нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:
“Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд салбарын гол хүч болох хүнээ дэмжиж, хүний нөөцөө чанартай бэлтгэхэд онцгой анхаарч, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна
Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын анхны хуралдаанаар эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт тусгагдсан насны хязгаарын асуудлыг хэлэлцэж, эрдмийн сургуульд элсэхэд насны хязгаарлалтгүй болгосон ба цаашид Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, туршилт-үйлдвэрлэлийн нэгдсэн төв” байгуулах асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна
Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасанчлан ЕБС-д суралцагч хүүхэд, залуучуудад үндэсний өв соёл, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг олгох сургалтын хөтөлбөрийн заавал суралцах хичээл болгож хуульчилж өгөхөөр ажиллаж байна. Ингэснээрээ Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хамгийн том суурь тавигдана гэж харж байна






СЭТГЭГДЛҮҮД /0/