Аймгийн ИТХ 12-р сарын 03-ны өдөр хуралдаж 2026 оны төсвийг батлана

Аймгийн ИТХ  12-р сарын 03-ны өдөр хуралдаж 2026 оны төсвийг батлана

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж тус хуралдаанд бэлтгэл хангаж оролцох талаар Аймгийн ЗДТГ-т чиглэл өглөө

Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын тухай;

2. Сүм, хийдийн хугацаа сунгах тухай;

3. Чиглэл өгөх тухай;

4. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай;

5. Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай;

6. Баян-Өндөр сумын Цагаанчулуут (Найрамдал) баг, 49-53 дугаар гудамж гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай;

7. Газрын харилцааны талаар 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2026 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай;

8. Зөвшөөрөл олгох тухай;

9. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай;

10. Хурлын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу