Гар утас худалдана” гэх зарын дагуу холбогдож 4.300.000 төгрөг залилуулжээ

“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.300.000 төгрөгөө залилуулжээ. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн "Г" нь цахим орчинд нийтэлсэн "гар утас хямд худалдан борлуулна” гэсэн зарын дагуу холбогджээ. Улмаар мөнгөө дансаар шилжүүл гэсэн шаардлагын дагуу 4.300.000 төгрөгийг бусдад шилжүүлж, залилуулсан байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн зар, мэдээллийн эх сурвалжийг сайтар шалгаж, эд зүйл худалдан авах, захиалахдаа урьдчилан мөнгөө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.  Мөн залилагчид бусдад үргэлж хямд үнэ, таатай нөхцөлийг санал болгодог гэдгийг санаж байх нь зүйтэй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.