Трампын засаг захиргаа нэгдүгээр сараас хойш 85 000 виз цуцалжээ

 

 

Цуцлагдсан визийн дотор хамгийн өндөр тоотой нь 8000 гаруй оюутны виз аж. Оюутны визийг хүртэл цуцалж байгаа нь Трампын засаг захиргаа АНУ-д байгаа цагаачдыг хязгаарлах өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.

Трампын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сараас хойш бүх ангиллын нийт 85 000 визийг цуцалсан бөгөөд энэ нь өнгөрсөн жил цуцлагдсан визний тооноос хоёр дахин их гэдгийг Төрийн департаментын албан тушаалтан мэдээлэв. Цуцлагдсан визийн дотор хамгийн өндөр тоотой нь 8000 гаруй оюутны виз аж. Оюутны визийг хүртэл цуцалж байгаа нь Трампын засаг захиргаа АНУ-д байгаа цагаачдыг хязгаарлах өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм. Энэхүү мэдээллийг өгсөн албан тушаалтны хэлснээр согтуугаар жолоо барих, халдлага, хулгай хийх зэрэг зөрчлүүд нь цуцлагдсан визүүдийн 50 хувийг эзэлжээ.

Бусад төрлийн виз яагаад цуцлагдсан талаар дэлгэрэнгүй дурдаагүй ч визийн хүчинтэй хугацаа дууссан, мөн “терроризмыг дэмжсэн” гэх үндэслэлээр виз цуцалдаг тухай дурдсан байдаг. Эдгээр цуцлалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлттэй холбоотой болгоомжлол үүсгээд байна. Учир нь засгийн газрынхан Газын зурвасын мөргөлдөөний эсрэг жагсаалд идэвхтэй оролцсон гадаад оюутнуудыг онилон, тэднийг еврейчүүдийн эсрэг үзэл гаргасан, терроризмыг дэмжсэн хэмээн буруутгаж байгаа юм. Төрийн департамент өнгөрсөн аравдугаар сард Чарли Кирк алагдсан үйл явдалд “баярласан” гэсэн сэтгэгдэл илэрхийлэн сэжиглэгдсэн зарим хүний визийг цуцалсан.

Төрийн департамент АНУ-ын хүчинтэй визтэй 55 сая гаруй гадаад иргэнийг тасралтгүй нягтлан шалгах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэний дараа ийм олон тооны виз цуцлагдаж байгаа юм.

Төрийн департамент виз эзэмшигчдэд ямар нэгэн татгалзах шалтгаан байж болох шинж илэрсэн даруйд визийг нь цуцалдаг. Жишээ нь, АНУ-д хугацаа хэтрүүлэн үлдэх магадлал, гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл, террорист үйл ажиллагаанд оролцсон эсвэл террорист байгууллагыг дэмжсэн зэрэг багтдаг.

Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Төрийн департамент виз хүсэгчдийг шалгах болон визний хүсэлтэд татгалзах шалгууруудыг эрс өргөжүүлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%