C°/C°
Энэ сарын 7-23-ны өдрийг дуустал улсын хэмжээнд цэргийн бүртгэлийг зохион байгуулахаар болсон байна. Цэргийн бүртгэлийг цахимаар буюу E-Mongolia платформоор дамжуулан бүртгүүлж болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд өөрийн харьяа сум, хороо дүүрэгт очиж бүртгүүлж болох юм. Ажлын өдөр 08:00-17:00 багууд дээр бүртгэл явагдах юм байна
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очиж бүртгүүлж болно гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллэсэн байна


















СЭТГЭГДЛҮҮД /0/