Гадаадын жуулчид АНУ руу нэвтрэхдээ цахим сүлжээний түүхээ шалгуулна

Дональд Трампын санаачилсан хилийн хориг арга хэмжээний хүрээнд гадаадын жуулчид АНУ руу нэвтрэхдээ цахим сүлжээн дэх сүүлийн таван жилийн түүхээ шалгуулах шаардлагатай болжээ. Тодруулбал, Их Британи, Герман, Франц зэрэг орны жуулчид сүүлийн 10 жилийн хугацаанд ашигласан цахим шуудангийн хаягууд, хамаатан садныхныхаа тухай зэрэг хувийн шинж чанартай нарийн мэдээллүүдээ өгөх шаардлагатай.

АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газраас арванхоёрдугаар сарын 9-ний өдөр танилцуулсан энэ өөрчлөлт визний хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүст ч хамаатай. Төрийн департмент өнгөрсөн зургадугаар сард тодорхой төрлийн визтэй жуулчдыг цахим хаягаа олон нийтэд нээлттэй болгохыг мөн шаардсан билээ.

АНУ-д 2026, 2028 онуудад Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн наадам болно. Аль аль нь олон мянган жуулчин татах арга хэмжээ. Гэвч үүнээс өмнө аялал жуулчлалын журамд өөрчлөлт оруулаад буй нь энэ.

Одоогийн журмын дагуу визгүй орнуудын өргөдөл гаргагчид аяллын зөвшөөрлийн хөтөлбөрийн цахим системээр бүртгүүлэх ёстой. Ингэхдээ 40 ам.доллар төлөх ба цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл зэрэг мэдээллээ бүртгүүлдэг.

Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээсээ хойш цагаачлалын хатуу хориг арга хэмжээнүүд авах болсон. Тухайлбал, ногоон карт болон визний өргөдөл гаргагчид цахим хаягаараа Америкийг эсэргүүцсэн үйлдэл гаргаж байсан эсэхээ шалгуулах ёстой гэсэн саналыг Трампын засаг захиргаа наймдугаар сард гаргаж байв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%