C°/C°
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өвлийн оргил ачааллын үеэр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал 1800 МВт хүрнэ гэсэн тооцоололтой байсан. Гэтэл энэ сарын 19-нд 1803 МВт-д хүрсэн.
Өчигдөр өглөө 06:11 цагт Дөрөвдүгээр цахилгаан станцын наймдугаар зууханд гэмтэл гарч зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Бүх зуух нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас гэмтэл гарсан тохиолдолд тэр хэмжээгээр цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй болдог. Нэг цагийн өмнө завсарлаж бүрэн ажиллагаанд оруулсан. Энэ долоо хоногийн ид хүйтнийг өнгөртөл хязгаарлалт үргэлжлэхийг үгүйсгэхгүй.
2024 оноос хойш эрчим хүчний үйлдвэрлэлийг 560 МВт-аар нэмэгдүүлсэн. 2027 он гэхэд дахиад 660 МВт-аар нэмэгдүүлнэ. Ахиц гарсангүй гэж шүүмжилж болно. Гэхдээ гүтгэж болохгүй. Үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна.
Эрчим хүчний сайдаар томилогдсоныхоо дараа би "Эрчим хүчний хүндрэлийг аргална даа" гэж хэлсэн нь үнэн. Ямартай ч хөлдөөхгүй, системийн тэг зогсолт хийхгүйгээр өнөөдөртэй золголоо. 2027 он гэхэд эрчим хүчний дутагдлаас гарна" гэв.


















СЭТГЭГДЛҮҮД /0/