ЕБС-ийн багшийн гарт олгох цалин 700-900 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Манайд улсад  93 мянган албан хаагч ажиллаж байгаа. Нийт 3.3 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдсан

Энэ сараас багш, эмч нарын цалинг нэмж буй. Үүнтэй холбоотойгоор  сургууль, цэцэрлэгийн эмч нарын цалинг ч 30 хувиар нэмэхээр болжээ. 

Энэ талаар Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адьяасүрэн "Бодитоор нэмэгдэх үү гэсэн эргэлзээ хүмүүсийн дунд байгаа. ЕБС-ийн багшийн гарт олгох цалингийн хэмжээ 700-900 мянган төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бий болсон. Үндсэн цалингийн хэмжээ 50 хувь нэмэгдэнэ. Нэмэгдэл нь үндсэн цалингаа дагаад өснө. Мөн орон нутгийн нэмэгдэл, удаан жил ажилласан нэмэгдлийн хувьд, өмнөх цалингийн хэмжээгээр бодогдоно. Салбарын цалингийн сан гэж байгаа. Манайд 93 мянган албан хаагч ажиллаж байгаа. Багшаас гадна ажилчдын цалин ч нэмэгдэнэ. Нийт 3.3 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдсан. Бид төсөвтөө багтааж ажиллах үүрэгтэй. Манай салбарт 1300 орчим эмч, шинжлэх ухааны 100 гаруй албан хаагч бий. Шинжлэх ухааны албан хаагчдын цалингийн хэмжээг Эдийн засаг, хөгжлийн сайд, эмч нарын цалингийн хэмжээг Эрүүл мэндийн сайд тогтоохоор болсон" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%