Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ. Учир нь Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ирэх намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргаж, холбогдох яаманд хүргүүлжээ. НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд 197 улсын удирдагчид, сайд нар, иргэний нийгмийн байгууллагынхан, бизнесийнхэн гээд 10 мянга шахам хүн ирнэ гэж тооцоолж байна. COP16 Саудын Араб улсад болоход 45 мянга гаруй хүн оролцсон бол манайх өөрийн нөөц бололцооныхоо хэмжээнд 10 мянга шахам зочин оролцогч хүлээн авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: news.mn 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу