ТЦА: Ирэх сараас явган хүний замаар цахилгаан скүүтер, мопед явуулахгүй

Хүний эрхийн үндэсний комиссоос унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй мопед, мотоциклийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Ирэх сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд маань хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Унадаг дугуйн замаар цахилгаан скүүтер, мопед зорчих боломжтой. Унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах дүрэмтэй. Явган хүний замаар цахилгаан скүүтер, мопедийг явуулахгүй.

2025 онд цагдаагийн байгууллагад унадаг дугуй, мопед, скүүтер, цахилгаан мопедтой холбогдсон 420 осол бүртгэгдсэн. Үүнээс цахилгаан мопедтой холбоотой 191, цахилгаан мотоцикл буюу сурронтой холбоотой 164, цахилгаан скүүтэртэй холбоотой 65 осол бүртгэгдсэн. Үүний улмаас 730 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэл гэмтэл авсан.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр осолд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа бөгөөд ихэвчлэн гавал тархи, нуруу нугасандаа гэмтэл авч байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ 10-15 сая төгрөгийн үнэтэй суррон буюу цахилгаан мотоциклыг авч өгдөг. Өнгөрсөн онд сурронтой хөдөлгөөнд оролцож байгаад хоёр хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Түүнчлэн бага насны хүүхдийг урдаа зогсоогоод цахилгаан скүүтерээр хичээл, сургуульд нь авч явах тохиолдол маш их байна. Үүнд бид хатуу хяналт тавина.

Ирэх сараас эхлэн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед түрээслэхгүй байх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргасан бол торгуулийн арга хэмжээ авна. Иймд эцэг эхчүүд маань үүнд анхаарч, хүүхдэдээ А ангиллын тээврийн хэрэгсэл авч өгөхгүй байх, цахилгаан дугуй, скүүтер, мопедийг түрээслэхгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
92%
Дэмжихгүй
7%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%