Европт H9N2 шувууны ханиад бүртгэгдлээ

Италид H9N2 төрлийн шувууны ханиад хүний биед халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Эд Хатчинсон нэрт томуугийн вирус судлаач энэ талаар тайлбар өгч, одоогоор ноцтой аюул үүсгэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Италийн Эрүүл мэндийн яам 2026 оны гуравдугаар сарын 25-нд тус халдварыг албан ёсоор мэдээлсэн. Өвчтөн нь Африк тивд аялж байгаад халдвар авч, дараа нь Италийн хойд хэсгийн Ломбарди бүс нутагт ирсэн байна.

Ломбардийн нийгмийн халамжийн зөвлөлийн дарга Гуидо Бертолазогийн мэдээлснээр, өвчтөн нь суурь өвчтэй хүү бөгөөд халдвар авсан ч биеийн байдал хүндрээгүй байна. Түүнийг Сан Жерардо эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж.

Халдварыг лабораторийн шинжилгээгээр вирусийн генетик материалыг илрүүлэн баталгаажуулжээ.

H9N2 вирус гэж юу вэ?

H9N2 нь томуугийн А төрлийн вирус бөгөөд энэ бүлэгт хүний улирлын томууг үүсгэдэг H1N1, H3N2 зэрэг вирусууд багтдаг.

Энэ вирус нь “бага эмгэг төрүүлэгч шувууны томуу” ангилалд ордог бөгөөд шувуунд өвчин үүсгэх чадвар багатай гэсэн үг. Харин хүний хувьд ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрдэг.

H9N2 нь хүнд халдах чадвар сул тул ихэнхдээ бохирдол ихтэй орчинд, шувуутай шууд хавьталд орсноор халдварладаг. Өмнө нь ийм төрлийн хэдэн зуун тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд ихэвчлэн БНХАУ болон Азийн бусад орон, Африкт илэрч байжээ.

Одоогийн байдлаар олон нийтэд учруулах эрсдэл маш бага гэж үнэлэгдэж байна. Өвчтөн эдгэрэх магадлал өндөр байгаа бөгөөд халдвар цааш тархсан шинж тэмдэг илрээгүй байна.

Судлаачид амьтнаас хүнд халдсан вирус цар тахал үүсгэх боломжтой эсэхийг дүгнэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг. Энэ тохиолдолд:

  • Вирус хүний биед сайн дасан зохицоогүй

  • Хүнээс хүнд дамжсан нотолгоо байхгүй

  • Илүү аюултай хэлбэрт шилжих мутаци илрээгүй.

Италийн эрүүл мэндийн байгууллагууд хавьтлуудыг илрүүлж, хяналт тавьж байгаа бөгөөд одоогоор цааш тархах магадлал бага гэж үзэж байна. Гэсэн ч энэ тохиолдол нь шувууны томуугийн вирусуудын хувьсах чадвар өндөр байдгийг сануулж байна. Ялангуяа дэлхий даяар тархаад буй H5N1 вирус нь илүү ноцтой бөгөөд амьтдаас хүнд халдах тохиолдол нэмэгдэж байгаад судлаачид анхаарал хандуулж байна.

Европт H9N2 вирусын хүний анхны тохиолдол бүртгэгдсэн ч одоогоор ноцтой аюул үүсгэхгүй байна. Гэхдээ шувууны томуугийн вирусууд урьдчилан таамаглахад бэрх тул тасралтгүй хяналт, судалгаа чухал хэвээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
92%
Дэмжихгүй
7%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%