А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-ны амралтын өдрийг 2026 ондоо багтаан нөхөж ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийн агуулга нь долоодугаар сарын 16, 17-ны өдрийг амралтын өдөр болгох юм.

Үндэсний их баяр наадмаар тав хоног амрахаар хуульчилсан. Энэ жил долоодугаар сарын 11, 12 нь амралтын өдрүүд таарч байгаа учраас ажлын өдөр рүү шилжүүлэх тогтоолын төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын хуралд оруулж батлууллаа. Ингэснээр долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүллээ. Засгийн газар ийнхүү ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргаснаар энэ жилийн Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 10-19-ны хооронд амарч, 20-ны даваа гарагт ажил цуглахаар боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал энэ талаар "Засгийн газраас ажил амралтын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гаригийг амралтын өдөр болгож, эдгээр өдрүүдийг нөхөн ажиллах үүргийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит компанийн захирлуудад даалгалаа. Хувийн хэвшлийн байгууллагуудад мөн ажилчдаа амраахыг уриалж байна. Долоодугаар сарын 16, 17-ны амралтын өдрийг 2026 ондоо багтаан нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо"

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.