11-р сарын 1-нээс Улаанбаатар-Дарханы үндсэн замаар зорчуулна. Хавар хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ

11-р сарын 1-нээс Улаанбаатар-Дарханы үндсэн замаар зорчуулна. Хавар хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа билээ.

Тус замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө.

Ингэснээр иргэд түр замаар зорчихгүй болно. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.

Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ хуучин замыг шинэчлэх ажил явагдаж байна. 11 дүгээр сарын 1-нээс иргэдийг үндсэн замаар зорчуулна. Ингэхдээ Шарын, Хустайн, Тахилтын зэрэг давааг 5-7 метр ухаж намсган хайрган хучилт хийж, иргэдийг зорчиход аюулгүй болгоод байгаа. Зам засварын ажлын улмаас транзит тээвэр хүндрэлтэй болоод байсан юм. Үндсэн замын хөдөлгөөнийг нээснээр иргэд түр замаар зорчихгүй болно.

Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ.

Гүйцэтгэгч компаниудын хувьд ажил нь зогсохгүй, чулуугаа бутлах, машин техникийн засвар үйлчилгээг хийх зэргээр ирэх жилийн ажилдаа бэлтгэнэ.

Үндсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар тавьж байна. Иргэдийг зам засварын ажил дуусаагүй байгааг ойлгож дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу