“Алтан намар-2019” ургацын баярын арга хэмжээ Жаргалант суманд боллоо

“Алтан намар-2019” ургацын баярын арга хэмжээ Жаргалант суманд боллоо

Монгол улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Алтан намар-2019” арга хэмжээг өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын дэмжлэг, санаачлагаар  Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. “Алтан намар - 2019” арга хэмжээг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

  “Алтан намар - 2019” ургацын баярын арга хэмжээний үеэр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч агсан Лувсанцэрэнгийн Лхагва, түүний гэргий н.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дамдингийн Даржаа, Улсын аварга тариаланч Дашдаваагийн Хасбаатар, Улсын 3 удаагийн аварга Лувсангийн Баярхүү, Улсын хошой аварга Чогсомын Баясгаланцэцэг, Улсын аварга тариаланч Баянгийн Минж, Доржготовын Хуяг, Дэмчигийн Батболд зэрэг 15 хүнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Жаргалант сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.  Мөн “Алтан намар - 2019” ургацын баярыг тохиолдуулан Жаргалант сумын 3 багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулах олон төрөлт спортын арга хэмжээний нээлт болсон юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу