Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдаж ИТХ-ын ээлжит хуралдааны товыг баталлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдаж ИТХ-ын ээлжит хуралдааны товыг баталлаа

     Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хасуулах тухай, Аймгийн авто замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичиг “Дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Журам батлах тухай, Орон нутгийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх, дүн өөрчлөх тухай, Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 

     Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо. 

        Орхон аймгийн Баян-Өндөр сумд баригдаж буй 315 айлын орон сууцны байрыг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, худалдан борлуулах журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Энэхүү журмын төсөлд Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй 315 айлын орон сууцнаас 60 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, 40 хувийг худалдан борлуулахаар боловсруулсан байсныг Тэргүүлэгчид хэлэлцээд 70 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, 30 хувийг худалдан борлуулахаар хэлэлцэн баталсан ба  батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу