Монгол улс Япон улсын ЗГ хоорондын шугамаар 1 сараас эхлэн гэрээт ажилтан гаргана

Монгол улс Япон улсын ЗГ хоорондын шугамаар 1 сараас эхлэн гэрээт ажилтан гаргана

          Монгол улс болон Япон улсын холбогдох яамд 2019.04.17-ны өдөр “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан билээ. Уг санамж бичгийн 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) нь “Ур чадвартай ажилтан”-ыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх чиг үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд Япон хэлний сургалтын төвүүд, ХНХЯ-наас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд ур чадварын ажилтан илгээх үйл ажиллагаанд оролцохгүй болохыг иргэдэд анхааруулж, энэхүү мэдэгдлээр дамжуулан хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Япон улсад “Ур чадвартай ажилтан” илгээх тогтолцооны дагуу ХХҮЕГ нь япон хэлний JLPT шалгалтын N4 түвшин болон түүнээс дээш, JFT шалгалтын A2 түвшин болон түүнээс дээш түвшинг хангаж, Япон улсын яам, агентлагийн газраас зохион байгуулах ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн ажил хайгчийн бүртгэлийн ажлыг 2020.01 сард багтаан эхлүүлэх төлөвлөгөөтөй байна. Эдгээр шалгуурыг хангасан иргэд ХХҮЕГ-аас заасан хугацаанд ирж бүртгэл хийлгүүлэх ба бүртгэлийг эхлүүлэх тухай мэдээллийг олон нийтэд удахгүй хүргэх болохыг анхаарна уу.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу