Орхон аймаг: PC тоглоомын газрууд, дугуйлан, секц, спорт зал сургалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох захирамж гарган хэрэгжүүлнэ

Орхон аймаг:  PC тоглоомын газрууд, дугуйлан, секц, спорт зал сургалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох захирамж гарган хэрэгжүүлнэ

Аймгийн Онцгой коммисс яг одоо хуралдаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд 3-р сарын 2-ныг хүртэл PC тоглоомын газрууд, дугуйлан, секц, спорт зал зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоох захирамж гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах Улсын Онцгой коммиссын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг албадын дарга нарт хүргүүлэв

Орхон аймгийн хувьд  ПС тоглоомын 10 гаруй төв ажилладаг гэх мэдээлэл бий эдгээрт хяналт тавьж үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэрийг ийнхүү хүргүүлэхээр боллоо.Түүнчлэн энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэлд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу