Орхон аймгийн Хот тохижуулах газар:Нийт ажилчидаа амин дэмээр хангаж сэтгэл шингэсэн санаачлагыг эхлүүллээ

Орхон аймгийн Хот тохижуулах газар:Нийт ажилчидаа амин дэмээр хангаж сэтгэл шингэсэн  санаачлагыг эхлүүллээ

Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд 2700-г давж, 80 хүн нас барсан тухай мэдээллийг ДЭМБ өгөөд байна . Дэлхий нийтийг цочроосон уг вирусийн халдвар манай урд хөршөөс гарсан. Тархалт  маш хурдастай явагдаж байгаа ДЭМБ-аас цаг тухай бүрт мэдээлсээр байгаа юм. Манай улс  хил залгаа, иргэд нь визгүй зорчдог гэдэг утгаараа хамгийн эрсдэлтэй бүсэд хамаарч байгаа билээ.

Хэдийгээр Монгол  улсад албан ёсоор бүртгэгдээгүй ч энэхүү вирус орж ирэх эрсдэл өндөртэй учир хүн бүр хичээх, сэрэмжтэй байх ёстой. Уг вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас байнга өгч ард иргэдийг урьдчилан сэргийлэх хэрэгтэйг сануулсаар байна.ААН нэгж байгууллагууд дор бүрнээ нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтан албан хаагч нарынхаа дархлааг  дэмжих, ариутгал халдваргүйтгэл хийх зэргээр өөрсдийн хүрээнд сэтгэл гарган ажиллаж эхэллээ.Тухайлбал өнөөдөр Аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр санаачлан  халуунд халж хүйтэнд хөрж өглөөний нартай уралдан ажил үүргээ гүйцэтгэдэг  ажилтан ажиллагсдынхаа   эрүүл мэндэд зориулан томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ цаг үед урьдчилан сэргийлэх зорилгоор нийт алба хаагч нартаа чацаргана,аарц ,салимон шүүлтүүртэй маск ,гар ариутгагч ,гар дулаацуулагч зэрэг хэрэгцээт амин дэмүүдийг олгосон байна.Цаг үеэ олсон тус санаачлагыг хот тохижуулах газрын хамт олон талархан хүлээн авч буйгаа  илэрхийлсэн юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ашгүй дээ.Гэхдээ энэ өвөл талбайн цэвэрлэгээ муу байлаа.азаар цас бага орсон.Явган хүний зам аймаар хальтиргаатай.

Зочин

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу