ОХУ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хаахаар болов

ОХУ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хаахаар болов

ОХУ-ын засгийн газар өчигдөр орой Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа таван хилийн боомтоо гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаах шийдвэрийг гаргажээ. Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч буй.

ОХУ-ын шуурхай штаб өчигдөр орой хуралдсан байна. Ингээд Хятадтай хил залгаа оршдог:

  • Амар муж
  • Еврейн өөртөө засах муж
  • Хабаровскийн хязгаар
  • Приморийн хязгаар 
  • Өвөр Байгалын хязгаарын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах хугацааг гуравдугаар сарын 1-нийг хүртэл сунгажээ.

Мөн төмөр замын үйл ажиллагааг өнөөдөр /2020.01.30/ шөнөөс эхлэн зогсоохоор болсон байна. Зөвхөн Бээжин-ОХУ чиглэлийн галт тэргийг үйлчилгээнд явуулаад бусдыг нь зогсооно гэдгийг ОХУ-ын Шадар сайдын орлогч Татьяана Голикова мэдээлэв. 

ОХУ-ын засгийн газар Хятадад үлдсэн иргэдээ эх оронд нь буцааж авчрахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: CBS news

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу