Орхон аймгийн засаг даргын гаргасан Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Орхон аймгийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай”
Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, , сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Одоогоор захирамжинд хяналт тавих үүднээс Аймгийн онцгой комисоос гарсан ажлын хэсэг хяналт тавьж чиг үүргийн байгууллагуудад ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар УСО, Спорт ордон Хүүхдийн ордон зэрэг төвлөрсөн урлаг спортын газрууд бүх үзвэр үйлчилгээ дугуйлан секц уралдаан тэмцээнийг түр хугацаанд зогсоожээ. Фитнэсс клубуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан иргэд олон нийтээс санал хүсэлт ирсэнтэй уялдуулан фитнэсс клубын үйл ажиллагааг явуулах зөвшөөрлыг олгохдоо зөвлөмж гарган хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн байна.Орхон аймагт албан ёсны бүртгэлтэй 8 фитнэсс клуб ажилладаг бөгөөд эдгээр клубуудын хувьд зөвлөмжийг дагуу ажиллах үүрэг хүлээнэ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/