Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийнэ

Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийнэ

Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийхээр болжээ.

Ингэхдээ нийслэл рүү нэвтэрч буй иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, биеийн халууныг нь хэмжиж, халуунтай байвал өвчний асуумж авна хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэхүү арга хэмжээг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газарт хамтран хэрэгжүүлэх юм. Хэрвээ та автомашинаар Улаанбаатар хотыг зорих гэж байгаа бол амны хаалтаа зүүж биеийн халуунаа хэмжүүлэн зорчих тул өөрийн эрүүл мэнддээ анхаарч амны хаалтаа марталгүй биедээ авч явна уу?

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу