Орхон аймаг:Гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгоно

Орхон аймаг:Гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 200 иргэнийг торгоод байгаа аж. 

Нус, шүлсээ ил задгай хаявал арга хэмжээ авдаг хууль манай улсад мөрдөгдөг ч  Эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өнгөрөгч долоо хоногт  үүрэг өгсөн.  Хууль хяналтын байгууллагууд  хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан иргэдийг торгож эхэлсэн нь нүдээ олсон ажил боллоо хэмээн иргэд сайшаав. Зөрчлийн хувьд иргэд хэвшсэн байгаа тул ажлын 5 өдөрт гэхэд л  зөрчил гаргасан 200 иргэнд торгууль ногдуулсан дүн мэдээ гарчээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Уг хуулийн хэрэгжилтэд Орхон аймгийн МХГ болон Цг байгууллага хамтран ажиллаж дээрх зөрчил гаргасан иргэдэд мөн торгууль ноогдуулж эхэлсэн байна 

 

 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу